Багш нарын мэдээлэл

Хятад хэлний багш

МАГИСТРЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Хэл шинжлэл боловсролын судлалын тэнхим

Хэл шинжлэл, соёлын  тэнхим нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэл шинжлэл, соёл  тэнхим нь нийт 13 багштайгаар сургалтын болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явууллаа. Нийт багш нарын 20 хувь нь доктор, 70 хувь магистр, 10 хувь нь бакалавр зэрэгтэй байна. Гадаадын  4 мэргэжилтэн багшажиллаж байна. Үүнд: Солонгос хэлний мэргэжилтэн багш, хятад хэлний мэргэжилтэн багш, англи хэлний мэргэжилтэн багш 2 ажиллаж байна.
Хэл шинжлэл, соёлын тэнхим нь дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж  байна.
Үүнд:
  • Гадаад хэлний боловсрол – Англи хэл
  • Багш, гадаад хэлний боловсрол – Солонгос хэл
  • Багш, гадаад хэлний боловсрол – Хятад  хэл
  • Багш, гадаад хэлний боловсрол – Орос  хэл
  • Гадаад хэлний орчуулга / Англи, Хятад, Солонгос хэл /
Оюутанд чиглэсэн  сургалтын үйл ажиллагаа:
  • Хятад хэлний кино клуб
  • Солонгос хэлний соёлын клуб
  • Darkhan English Speaking Club
  • Орчуулгын клуб

Бизнес удирдлагын тэнхим

Бизнес удирдлагын тэнхим нь 2011 онд анх үүсгэн байгуулагдсан. Тус тэнхим нь 5 докторант 6 магистр нийт 11 багштайгаар сургалтын болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна.

Бизнес удирдлагын тэнхим нь дараах мэргэжлийн чиглэлээр бакавлаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үүнд:

  • Санхүү банк
  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнес удирдлага
  • Сэтгүүл зүй

Оюутанд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа:

  • Судалгааны арга зүйн Код клуб
  • Мэтгэлцээний Локомотив клуб
  • IT клуб
  • Номтой нөхөрлөх Цонх клуб
  • Сэтгүүл зүйн Ган үзэгтэн клуб
Хүмүүнлэгийн ахлах сургууль

 

Эрхэм зорилго:
Хүүхэд нэг бүрийн авьяас чадвар  хөгжил төлөвшлийг  дэмжсэн үйл ажиллагаатай НЭЭЛТТЭЙ АХЛАХ СУРГУУЛЬ болох.
Зорилт : –  Бүрэн дунд боловсролын  Цөм хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах
  • Өрсөлдөх чадвар бүхий зөв, эерэг, бүтээлч  хандлагатай Зөв монгол хүн болгон төлөвшүүлэх
  • Сурах хүсэл сонирхолтой, сурах үйлээ удирдах чадвартай аливаад бүтээлч, хариуцлагатай ханддаг болох
  • Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг ,гоо зүйн өндөр мэдрэмжтэй , хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг болох
  • Бүтээлчээр сурах арга барилтай, насан туршдаа суралцах чадвартай болох
  • 2-3 гадаад хэлний  ярианы чадвар эзэмшүүлэх
ХИС Дархан салбар сургуулийн дэргэдэх  Хүмүүнлэг ахлах сургууль нь  байгуулагдаад 16 жил болж байна. Сурагчдын т гадаад хэлний мэдлэгийг гүнгийрүүлэн сургах, урлагийн авьяасыг хөгжүүлэх, дэлхийн улс орнуудын хүүхэд залуучуудын  боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг.
                  .
2004 оноос 2018 он  хүртэл 12 удаагийн төгсөлт хийж    гаруй  төгсөгчдөөс 20%  нь СУИС., 60% нь гадаадын их дээд сургуульд, 20%  нь дотоодын их дээд сургуульд элсэн орж  ЭЕШ-нд 500-аас дээш оноогоор  Дархан-Уул аймагтаа  ЭЕШ-н  дунджаар эхний байруудад шалгарсаар ирсэн .
Сургуулийн дэргэдэх  Хүслийн шувуухай  дуу бүжгийн чуулга  10 дахь жилдээ   МУГЖ Д.Дагийсүрэн,  МУГЖ С.Соёл-эрдэнэ нарын удирдлага дор  урлаг  гоо зүйн хүмүүжил төлөвшлийг хүүхэд бүрт олгож авьяасыг нь нээж байна.
Сургууль нь  хэл шинжлэлийн  болон  боловсрол судлалын магистр,  доктор зэрэгтэй багш нараар бүрэн хангагдсан,   заах арга ур чадвараараа сум аймаг хот улсдаа тэргүүлсэн чадварлаг туршлагатай ,  сурагчидаа  үргэлж дэмжин туслаж   ажилладаг сурган хүмүүжүүлэх хамт олонтой
Манай сургуулийн сурагчид  сургуулиа  төгсөөд  ХИС Дархан салбар сургуульдаа суралцахад  50-100%  хүртэл төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
Сурагчдыг англи хэлний мэдлэгийн түвшингээр  3 үндсэн групп болгон хичээлүүлж сурагч нэг бүрийн англи хэлний түвшинг ахиулдаг.  Мөн  сургуулийн гадаад хэлний оройн эрчимжүүлсэн ангид сурагчдаа үнэ төлбөргүй суралцуулан гадаад хэлний мэдлэг чадварыг нь хөгжүүлсээр байна.
Гадаадын мэргэжилтэн багш нарын удирдлага дор   English  theatr club ярианы чадвар олгох сургалт тогтмол хичээллэдэг.