ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ-иас зохион байгуулсан НИЙГМИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал 2022 оны 04-р сарын 08-нд Хүмүүнлэгийн их сургууль дээр “Бизнесийн сургууль”, “Хэл Соёлын сургууль”, “Мэдээлэл Харилцаа Менежментийн сургууль”, “Олон улсын харилцаа нийгэм судлалын сургууль” тус бүр чиглэл чиглэлээрээ амжилттай зохион байгууллаа. ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн Багш, гадаад хэлний боловсрол -хятад хэлний IV түвшний оюутан Э.Туул, багш, гадаад хэлний боловсрол-англи хэлний III түвшний оюутан А.Сувдмаа нар амжилттай илтгэлээ хэлэлцүүлж, багш, гадаад хэлний боловсрол-хятад хэлний хөтөлбөрийн III түвшний оюутан А_Энэрэл “Англи үгсийн хятад хэлэнд нутагшсан арга хэлбэрт хийсэн судалгаа” (Удирдагч багш Э. Болортуяа /Ph.D/) сэдэвт илтгэлээ амжилттай хэлэлцүүлж ДЭД_БАЙР-нд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөр, эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье! #БҮТЭЭЛЧ_ОЮУН_УХААН_ТАНЫ_ИРЭЭДҮЙН_АМЖИЛТ

#ХДС_ийн _ЗАХИРГАА

2022.04.11

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *