ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн “СУДЛААЧ БАГШ-2022” эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал 2022 оны 04 сарын 02-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд “Боловсрол судлал”, “Хэл шинжлэл”, “Санхүүгийн менежмент”, “Сургуулийн өмнөх насны боловсрол”-ын чиглэлээр илтгэл хэлэлцэгдлээ.

ТЭРГҮҮН БАЙР

Илтгэгч багш: Б. Хишигбаяр /Санхүү, менежментийн багш/

Сэдэв: “Монгол улсын крипто зах зээлийн шинжилгээ”

ДЭД БАЙР

Илтгэгч багш:  Э. Өлзийжаргал, Б. Хишигбаяр /Санхүү, менежментийн багш/

Сэдэв: “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”

 “ГУТГААР БАЙР”

Илтгэгч багш: З. Болорсувд /Англи хэлний багш/

Сэдэв:  “Билингуал буюу хоёр хэлтний зан үйлд хийсэн судалгаа”

сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн нийт судлаач багш нарынхаа цаашдын эрдэм судлалын  ажилд өндөр амжилт хүсье!

#БҮТЭЭЛЧ #ОЮУН #УХААН #ТАНЫ #ИРЭЭДҮЙН #АМЖИЛТ

#ХДС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

2022.04.02

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *