ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль, Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас их, дээд сургуулийн оюутан, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч залуусыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, оюутнуудын бүтээлийг ажил олгогчдод танилцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах боломж бололцоог эрэлхийлэх, судалгааны үр дүн, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаагаар Дархан хотынхоо хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт, хувь нэмрээ оруулахад түлхэц болох зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “БҮС НУТГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО”  эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2022 оны 05-р сарын 05-ны өдөр Засаг Даргын Тамгын Газрын хурлын зааланд ажилттай зохион байгууллаа.

Салбар хуралдаан 1 БАКАЛАВР:

ТЭРГҮҮН БАЙР: ХААИС-ийн АЭБС-ийн БЭЗ-IV оюутан Д.Солонгын хэлэлцүүлсэн “Дархан Хүнс” ХК-ийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс” /Удирдагч багш И.Батхишиг/;

ДЭД БАЙР: Хүмүүнлэгийн дээд сургуулийн  БУ-IV оюутан Б.Халиуны хэлэлцүүлсэн “Төрийн байгууллагын үйлчилгээнд хийсэн харьцуулсан судалгаа /Хөвсгөл аймаг Дархан-Уул аймгийн жишээн дээр/” /Удирдагч багш Б.Хаш-Эрдэнэ/;

ГУТГААР БАЙР: Хүмүүнлэгийн дээд сургуулийн  БУ-II оюутан Э.Ариунзаяа, НББ-II оюутан Б.Пагма нарын хэлэлцүүлсэн “Бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах боломжид хийсэн судалгаа” /Удирдагч багш Б.Хаш-Эрдэнэ/ сэдэвт илтгэл тус тус шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал хүртлээ.

Салбар хуралдаан 2 МАГИСТР, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА:

ТЭРГҮҮН БАЙР: Хүмүүнлэгийн дээд сургуулийн  БУ-ын магистр  О.Тайвансайханы хэлэлцүүлсэн “Олон улсын брэнд үйлчилгээг дотоодын зах зээлд нутагшуулах арга зам /”bike sharing” үйлчилгээг Дархан-Уул аймагт нэвтрүүлэх жишээн дээр/”;

ДЭД БАЙР: Хүмүүнлэгийн дээд сургуулийн БУ-ын магистрант Ө.Куллашийн хэлэлцүүлсэн “Зарим бараа бүтээгдэхүүний экспортын чанарыг нэмэгдүүлэхийн хэрэгцээ шаардлага”;

ГУТГААР БАЙР: ШУТИС Дархан Технологийн сургуулийн СУ-ийн магистрант Б.Ганболор, Л.Отгончимэг нарын хэлэлцүүлсэн “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал хүртлээ.

Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт судлаач багш, судлаач оюутан, залуустаа сурган хүмүүжүүлэх ажил, үйлс, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *