Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон МУИС-ийн Күнзийн институтээс Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг  олон улсын “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР” тэмцээний Монгол улс дахь шалгаруулалт 2022.05.01-ний өдөр Улаанбаатар театрын тайзнаа болж өндөрлөлөө.  “НЭГ ГЭР БҮЛ” сэдэв дор зохион байгуулагдсан энэхүү нэр хүндтэй тэмцээнд ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн Багш гадаад хэлний боловсрол (Хятад хэл) хөтөлбөрийн IV түвшний оюутан А.Мөнхчимэг амжилттай оролцож “ГУРАВДУГААР БАЙР” эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Сургуулиа төлөөлөн олон улсын тэмцээнд мэдлэг, чадвар, авьяасаараа шалгаран амжилттай оролцсон А.Мөнхчимэгтээ цаашдын ажил үйлст нь улам их амжилт хүсье!

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *