ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулиас Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, Хүмүүнлэгийн дээд сургуулийн “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд  “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-БАГШИЙН АРГА ЗҮЙ-2022” Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг 2020.04.15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү хуралд СӨББ-ын 8 цэцэрлэгийн  12 багшийн 8 илтгэл, Хүмүүнлэгийн дээд сургуулийн БСӨНБ хөтөлбөрөөр суралцагч 20 оюутны 14 илтгэл, нийт 22 ЭШ-ний илтгэл амжилттай хэлэлцэгдсэнээс:

СӨББ-ын БАГШ нараас:

ТЭРГҮҮН БАЙР: 25-р цэцэрлэгийн багш: Э. Гантуяа, Г.Ариунаа нарын хэлэлцүүлсэн “Глен домманы аргаар хүүхдийн ой,тогтоолтыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл;

ДЭД БАЙР: 25-р цэцэрлэгийн багш: Э. Гантуяа, Б. Мөнхжаргал нарын хэлэлцүүлсэн “Бага насны хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг дэмжих нь” сэдэвт илтгэл;

ГУТГААР БАЙР: 12-р цэцэрлэгийн багш: Б. Үржинханд, Б. Баярцолмон нарын хэлэлцүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил” сэдэвт илтгэл тус тус шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал хүртлээ.

БСӨНБ хөтөлбөрийн ОЮУТАН:

ТЭРГҮҮН БАЙР: БСӨНБ 2-р түвшний оюутан: Г. Жижигээ, Б. Хонгорцэцэг нарын хэлэлцүүлсэн “Хүүхдийн хэл яриа сэтгэхүйг зургаар хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл (Удирдсан багш: Д. Оюунбилэг (БС-ын магистр);

ДЭД БАЙР: БСӨНБ 3-р түвшний оюутан: П. Энхзулын хэлэлцүүлсэн “Сургуулийн өмнөх нөсны хүүхдийг зурсан зургаар нь шинжихүй” сэдэвт илтгэл (Удирдсан багш: Д. Оюунбилэг (БС-ын магистр);

ГУТГААР БАЙР: БСӨНБ 2-р түвшний (орой) оюутан: Г. Гантуяагийн хэлэлцүүлсэн “Шүлэг цээжлүүлэх явцад хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл (Удирдсан багш: Ж. Цэцгээ (БС-ын докторант); сэдэвт илтгэл тус тус шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал хүртлээ.

Энэ удаагийн хурал нь сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжилд тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг эрэлхийж, хүүхдийн хэл яриа, ой тогтоолт, сэтгэхүйг хөгжүүлэх арга зүйн талаар багш, оюутнууд харилцан туршлага солилцсон ач холбогдолтой байсан төдийгүй   “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-БАГШИЙН АРГА ЗҮЙ-2022” Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм.

Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт СӨББ-ын судлаач багш, БСӨНБ хөтөлбөрөөр суралцагч судлаач оюутнууддаа сурган хүмүүжүүлэх ажил, үйлс, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

2022.04.18

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *