Багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй хичээлийн арга зүйн шинэ санаа, тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих, шилдэг арга зүй, технологийг боловсронгуй болгох зорилгоор ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн Дээд Сургуулиас зохион байгуулсан Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын дунд “МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН” 2022.05.02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд СӨББ-ын 15 цэцэрлэгийн  15 багш мэдүүлгээ ирүүлж амжилттай оролцлоо.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын дунд “МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН”

ТЭРГҮҮН БАЙР– 28-р цэцэрлэгийн багш Н. АНХБАЯР

ДЭД БАЙР– 18-р цэцэрлэгийн багш М. БҮРЭНЖАРГАЛ

ГУТГААР БАЙР– 12-р цэцэрлэгийн багш М.ТУУЛ нар тус тус шалгарч “ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагнал хүртлээ.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн зүгээс нийт оролцогч  багш нартаа “БАТЛАМЖ”, ахисан түвшний сургалтад 500’000 төгрөгийн хөнгөлөлттэй суралцах “ЭРХИЙН БИЧИГ”-ийг гардууллаа.

Уралдаанд идэвх, санаачилгатай оролцсон Дархан-Уул аймгийн СӨББ-ын нийт удирдлага, арга зүйч, багш нартаа цаашдын Монгол улсын ирээдүй болсон бяцхан үрсийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *