Хүмүүнлэгийн дээд сургуулийн “СУДЛААЧ ОЮУТАН-2022” эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал 2022 оны 03 сарын 11-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд “Боловсрол судлал”, “Хэл шинжлэл”, “Санхүү банк”, “Нягтлан бодох бүртгэл” чиглэлээр илтгэл хэлэлцэгдсэнээс:

“Тэргүүн байр”-нд Багш, гадаад хэлний боловсрол-Хятад хэлний 4-р курсийн оюутан Э. Туулын хэлэлцүүлсэн  “Интернэтийн шинэ хэлц үгсийн хөгжил, онцлогт хийсэн судалгаа” ( удирдагч багш Э. Болортуяа Ph.D) сэдэвт илтгэл;

 “Дэд байр”-нд Багш, гадаад хэлний боловсрол-Хятад хэлний 3-р курсийн оюутан  А.Энэрэлийн “Англи үгсийн Хятад хэлэнд нутагшсан арга хэлбэрт хийсэн судалгаа” ( удирдагч багш Э. Болортуяа Ph.D ) сэдэвт илтгэл;

 “Гутгаар байр”-нд Нягтлан бодох бүртгэлийн 4-р курсийн оюутан Б. Дэлгэртуяагийн “Цар тахлын үед өрхийн төсвийг төсөвлөсний үр дүнд хийсэн судалгаа” ” ( удирдагч багш О. Мөнхбаяр Бизнес удирдлагын докторант ) сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.  

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт судлаач оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!