ШИНЭ ЖИЛ-2020
Хүмүүнлэгийн Дээд Сургууль нь жил бүрийн 12 сарын 17-нд Засаг даргын захирамжийн дагуу архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй өдөр шинэ жилийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Шинэ жилийн арга хэмжээнд ДУА-ийн Засаг Дарга С.Насанбат, ХИС-ийн Зөвлөх багш Л.Гүнчин, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Цасчихэр нар уригдан оролцлоо. Шинэ жилийн баярын цэнгүүн гайхалтай мартагдахааргүй дурсамж дүүрэн үдэш байлаа.