ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

ОЮУТНУУДЫН АНХААРАЛД:

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Хүмүүнлэгийн Дээд Сургуулийн зүгээс уг шийдвэртэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.

⚜️Сургалтыг 2020.02.03-2020.03.02-ны хооронд зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
⚜️Суралцагч хичээлийн лекц, семинарын материалыг багш нарын G-mail, блог хаягаар дамжуулан судална.
⚜️Суралцагчийн ирц, идэвхийн үнэлгээг багшийн и-мэйлд хандсан хандалт болон багшийн өгсөн даалгаврын гүйцэтгэлээр тооцно.
⚜️Дотуур байранд оршин сууж байгаа оюутнуудыг 2020.01.29-2020.03.01-нийг хүртэл дотуур байрнаас түр хугацаагаар чөлөөлөх болсон.