БИДНИЙ БАХАРХАЛ

Хүмүүнлэгийн дээд сургуулийн Хятад хэлний багш Эрдэнэбилэг овогтой Болортуяа БНХАУ-ын Харбины Багшийн Их Сургуулийн Боловсрол Шинжлэх Ухааны сургуулийн докторантуурыг амжилттай дүүргэж “Хятад, Монгол улсын Боловсрол судлалын магистрын сургалтын тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн харьцуулсан судалгаа” сэдвээр Боловсрол судлалын доктор (PhD)-ын зэрэг 2020 оны 05 сарын 23 -ний өдөр амжилттай хамгаалж сургуулийнхаа доктор цолтой багш нарын тоог нэгээр нэмлээ. Хамт олон болон шавь нарынх нь зүгээс халуун баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсье.