МАГИСТРЫН ӨВЛИЙН УЛИРЛЫН ТӨГСӨЛТ

Хүмүүнлэгийн Дээд Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн магистрын хөтөлбөрийн ӨВЛИЙН УЛИРЛЫН ТӨГСӨЛТ-ийн төгсөгчдийн төлөөлөлд энгэрийн тэмдэг, диплом гардуулах арга хэмжээ 2022.02.27-ны өдөр Эрдмийн өргөөнд болж өндөрлөв.  Өвлийн улирлын энэ удаагийн төгсөлтөөр “Бизнесийн удирдлага”, “Боловсрол судлал”, “Хэл шинжлэл”-ийн хөтөлбөрөөр 47 магистрант төгсөж магистрын зэрэг хүртлээ.

Төгсөлтийн үйл ажиллагааг нээж сургуулийн захирал Доктор, Ph.D, профессор Н.Сувдаа үг хэлж, төгсөгчдөд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдэм судлалын ажилд нь амжилт  хүслээ.