Хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш БС-ын магистр Ж.Цэцгээ, БМ-ийн докторант Б.Энхтуяа нарын оюуны шинэхэн бүтээл “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” ном өнөөдөр Дархан хотын СӨБ-ын байгууллагуудын эрхлэгч, багш нар, арга зүйчид, судлаачдын гар дээр очиж байна.

Уг бүтээл нь СӨБ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хэн бүхэнд арга зүйн зөвлөмж болохуйц гарын авлага болсон хэмээн бүтээлийн редакторууд: доктор профессор Н.Сувдаа, доктор профессор К.Чулуунхишиг, доктор Болортуяа нар үнэлсэн юм. Монголынхоо хамгийн бяцхан иргэдийн хөгжил, төлөвшилд нөр их хөдөлмөрөө зориулж байдаг СӨБ-ын мэргэжилтнүүддээ номын сүүн зам татуулахад хамтран ажилласан судлаачид: Э.Өлзийжаргал; З.Болорсувд; О.Мөнхбаяр нартаа болон хэвлэлийн Батханжаргалант компаний хамт олон, Дархан-Уул аймгийн ЗДТГ; нийгмийн бодлогын хэлтэст гүн талархал илэрхийлье.