БНХАУ-ын Жиансу мужийн “Жиансугийн багшийн их сургууль”-тай хамтран Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрөөр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Жиансугийн багшийн их сургууль нь 1952 онд байгуулагдаж, 2011 онд “Жиансугийн багшийн их сургууль” болсон, Жиансу мужийн Шүжөү хотод байдаг. БНХАУ-ын Боловсролын яам, Шүжөү хотын захиргаа хамтран байгуулсан тэргүүлэх  зэрэглэлийн  сургууль бөгөөд Боловсролын яамны “Багшийн мэргэжил дээшлүүлэх сайн хөтөлбөр” хэрэгждэг. Хятад улсын анхны Иргэний хэргийн яамны “Нийгмийн ажлын авьяас чадварыг дээшлүүлэх сургалт”-ын бааз болсон сургууль юм. Жиансу мужийн захиргааны  Боловсрол,  зөвлөхийн сургалт, судалгааны бааз болсон сургалт, судалгааны арвин туршлагатай.

Хоёр тал харилцан Багш, сургуулийн өмнөх насны боловсрол, Хятад хэлний багш хөтөлбөрүүдийг хүлээн зөвшөөрч 2021.05.08-ны өдөр хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хийлээ.