Бидний бахархал

  • 2011 оны Монголын Оюутны холбооны дээд шагнал “Оюутан залуучуудын төлөөх хүндэт өргөмжлөл” 
  • 2011 онд багш нарын баг ХИС-ийн 5 төрөлт “Хүмүүнлэг багш-2011” спортын наадамд амжилттай оролцон 1-р байр, цомын эзэд болов.
  • 2011 онд Орхон аймагт болсон Төвийн бүсийн их, дээд сургуулиудын англи хэлний олимпиадын тэргүүн байр, цомын эзэн сургууль 
  • 2012 онд Монголын оюутанд ээлтэй төвийн санаачлагаар “Оюутны хөгжил, оролцоо 2012-2013” аяны хүрээнд зохион байгуулсан “Оюутанд ээлтэй сургууль” шалгаруулах номинацид манай хамт олон нийт 60 гаруй их дээд сургуулиас түргүүлэн 2012 оны “Оюутанд ээлтэй шилдэг сургууль”-аар шалгарсан. 
  • 2012 онд ДУА-ийн ИДСК-иудын номинацийн “Шилдэг менежменттэй сургууль-2012” өргөмжлөл 
  • 2012 онд СХО-ын 3-р дамжааны оюутан Б.Батзориг ДУА-ийн Оюутны холбооны 2012 оны “Урлагийн шилдэг оюутан” 
  • 2012 онд багш нарын баг ХИС-ийн 5 төрөлт “Хүмүүнлэг багш”спортын наадамд амжилттай оролцон 2 дахь удаагаа 1-р байр эзэлж хошой цомын эзэд болов. 
  • 2013 онд “Хятад хэлний гүүр” Дэлхийн оюутны Хятад хэлний Монгол дахь бүсийн олимпиадын “Шилдэг зохион байгуулалттай сургууль” өргөмжлөл 
  • 2013 онд Монголын оюутны холбооны “Оюутны байгууллагыг дэмжигч сургууль” өргөмжлөл 
  • 2013 онд багш нарын баг ХИС-ийн 5 төрөлт “Хүмүүнлэг багш-2013” спортын наадамд амжилттай оролцон 3 дахь удаагаа 1-р байр эзэлж үүрд хадгалагдах цомын эзэд болов. 
  • 2013 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл 
  • 2014 онд ДУА-ийн ИДСК-иудын номинацийн “Шилдгийн шилдэг менежменттэй сургууль-2014” өргөмжлөл 
  • 2014 онд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн гишүүн сургууль 
  • 2014 онд ОХУ-ыг Буриад улсын Хиагтын районы Боловсролын газрын талархал, хүндэт жуух бичиг 
  • 2014 онд ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын захиргаа, депутатуудын зөвлөлийн талархал, баярын бичиг 
  • 2015 онд НАМОХ, НАМЗХ-оос зохион байгуулсан “Оюутны анхдугаар лиг” – ээс эрэгтэй баг тамирчид 1-р байр 
  • 2015 онд НАМОХ, НАМЗХ-оос зохион байгуулсан “Оюутны анхдугаар лиг”- т баг хамт олноороо амжилттай сайн оролцож “Шилдэг сургууль” өргөмжлөл 
  • 2015 онд Солонгос улсын Пусан хотод болсон Дэлхийн залуучуудын холбооны хүндэт өргөмжлөл 
  • 2015 онд “Хэлний гүүр” төслийг амжилттай хэрэгжүүлж буйг үнэлэн ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районы боловсролын газрын талархал, жуух бичиг 
  • 2015 онд ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районы боловсролын газрын жуух бичиг /Олон улсын эрдэм шинжилгээний 4-р хурлыг амжилттай зохион байгуулсан./ 
  • 2016 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” өргөмжлөл 
  • 2016 онд Дархан-Уул аймгийн Оюутны урлагийн их наадмын тэргүүн байр 
  • 2016 онд Дархан-Уул аймгийн “Байгал орчинд ээлтэй байгууллага” өргөмжлөл 
  • 2000-2017 онуудад хамтран ажилласанд талархсан АНУ-ын Энхтайвны корпусаас талархлын бичиг 
  • 2017 онд Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт гишүүн 
  • 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан –Үүд хотын 350 жилийн ойн өргөмжлөл, медаль 
  • 2018 онд Улаан-Үүд Дархан хотын найрамдалт хамтын ажиллагааны 50 жилийн ойн талархал, өргөмжлөл
  • 2018 оны ДУА-н ИДМСК-н “Шилдэг менежменттэй сургууль”
  • 2018 оны ДУА-н ИДМСК-н “Шилдэг залуу багш” А.Шинэсайхан
  • 2018 онд Дархан-Уул аймгийн Оюутны Холбооны Урлагийн 17-р их наадамд “Дэд байр”
  • 2018 онд ДУА-н Нийгмийн ухааны багш нарын олимпиадад багш Б.Мягмаржав Тэргүүн байр.
  • 2018 онд багш С.Одончимэг “Ардын боловсролын тэргүүний ажилтан”
  • 2018 онд багш Э.Мөнх-Учрал Монголын залуу багш нарын холбооны Тэргүүн дээд шагнал “Оюуны-Элч 2018”.
  • 2018 онд 10а ангийн сурагч О.Минжинсор ДУА-н ЕБС-н сурагчдын дунд зохион байгуулагдсан Олон хэлтний олимпиадад Англи-Солонгос хэлний төрөлд- Дэд байр.
  • 10а ангийн сурагч О.Солонго
  • ХИС Дархан салбар сургуулийн “2017-2018 оны спортын шилдэг сурагч”
  • Дархан сумын Засаг даргын нэрэмжит шагнал
  • Дархан сумын “2017 оны спортын шилдэг сурагч”
  • 2018 он БНХАУ Ордос хотод ОУ-ын Өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
  • 2018 он ОХУ-ын Буриад улсын Кижинг хот Өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр
  • 2018 онд 10а ангийн сурагч Номин-Эрдэнэ
  • Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн хүрэл, мөнгөн медаль
  • Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль  2018-12-04
  • Хорол-Эрдэнэ 2018 яруу найргийн наадамд СӨБ 3-р курсын оюутан Б.Удвал- 2-р байр,  СӨБ 4 -р курсын оюутан Д.Мөнхжаргал – 3-р байр
  • СБ IV курсын оюутан Сэр-Од “Powerlifthing”  Улсын аварга 2018- Мөнгөн медаль-3, Хүрэл медаль-1, “Powerlifthing”  Аймгийн аварга 2018- Алтан Медаль-1  Мөнгөн медаль-2, Хүрэл медаль-1
  • СБ III курсын оюутан Оргил, П.Баясгалан нар   
  • Анд лиг “Алтан медаль”
  • Аймгийн оюутны спортын  их наадмын “Сагсан бөмбөг”-н төрөлд 1-р байр алтан медаль
  • Аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн төрөлд III –байр, хүрэл медаль
  • Аймгийн оюутны спортын  их наадмын “Сагсан бөмбөг”-н төрөлд 1-р байр алтан медаль
  • БУ II курсын оюутан Г.Маралмаа  “Эрүүл ирээдүйн төлөө бидний оролцоо” ДУА-н аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээнд –  I-р байр
  • СБ III курсын оюутан Оюундарь 2018 оны ДУА-н “Шилдэг судлаач оюутан”
     гэх мэт Дархан салбарын багш, оюутнууд сургуулийн, аймгийн, бүсийн болон улсын хэмжээний олимпиад, урлагийн наадмуудад амжилттай оролцож мөн аймгийн болон улсын чанартай шагналуудыг хүртсэн, амжилт дүүрэн бүтээн байгуулалттай хамт олон юм. 
  • 2019 он – Дарханы Оюутны Спортын Х их наадам
  1. Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид АЛТАН медаль,           
  2. Эрэгтэй баг тамирчид ХҮРЭЛ медаль
  3. Ширээний теннис-хүрэл медаль
  4. Гар бөмбөг/эмэгтэй/-хүрэл медаль багийн дүнгээр 3-Р БАЙР-ын эзэд боллоо
  • 2019 он – Их, дээд сургуулийн багш, оюутнуудын дунд зохион байгуулсан Багшлахуй-суралцахуйн шилдгүүдийг тодруулан“Итгэмжит багш-2019”, “Бүтээлч оюутан-2019” нарыг шалгарууллаа. Тус тэмцээнд ХИС-н харьяа Дархан Хүмүүнлэгийн сургуулийн АХБ,О-II курсын оюутан З.Ууганчимэг амжилттай оролцож шилдэг 6 оюутны нэгээр шалгарч тусгай байрын шагнал хүртлээ.
  • 2019 он – Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойн өдөр ТУСГААР ТОГТНОЛ – ҮНЭ ЦЭНЭ сэдэвт Аймгийн аварга шалгаруулах УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН – Илтгэлийн Дэд байрын ХИС-н харьяа Хүмүүнлэг ахлах 29-р сургуулийн 11а ангийн сурагч Цогжавхлан, Гутгаар байрыг ХИС-н АХБ-III оюутан Ууганчимэг
  • Англи хэлний багш З.Болорсувд, Сургалтын албаны дарга М.Цэгмид – БСШУСЯ-ны “ЖУУХ БИЧИГ”
  • Багш Э.Өлзийжаргал – ИДМСК-ын “Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал”-н Гутгаар байр
  • Багш Б.Цэцэгээ – ИДМСК-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”
  • Багш Г.Уранчимэг – ИДМСК-ын ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ
  • Багш Д.Баянмөнх – ИДМСК-ын ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ БАГШ, Спортын 4 төрөлт тэмцээний “ТЕННИС”-ний төрөлд Дэд байр.
  • 2019 он – Багш Э.Өлзийжаргал – Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн хувьд МЭХ-ны санаачлан уламжлал болгон зохион байгуулж буй “Алунгоо Дархан-2019” оны шилдэг эмэгтэй шалгаруулах үйл ажиллагааны “ Боловсролын салбарын оны эмэгтэй” номинацийн эзэн
  • ХИС-н харьяа Дархан Хүмүүнлэгийн сургууль, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “БҮС НУТГИЙН ХӨГЖИЛД ОЮУТНЫ ОРОЛЦОО-2019” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Бакалаврын түвшинд Тэргүүн байрыг БУ-IV оюутан Д.Мөнх-Эрдэнэ/Удирдагч багш Э.Энхсаруул/, Гутгаар байр НББ-IV оюутан Ц.Алтанзул /Удирдагч багш Э.Өлзийжаргал/
  • Ахисан түвшинд Тэргүүн байр ХИС-н харьяа Дархан Хүмүүнлэгийн сургуулийн БС-ын магистрант Б.Ганбаатар, Г.Цэдэн-Иш/Удирдагч багш О.Мөнхбаяр/, Дэд байр БС-ын магистрант Г.Амарсанаа/Удирдагч багш К.Чулуунхишиг/, Гутгаар байр БС-ын магистрант Б.Уранбилэг /Удирдагч багш Н.Сувдаа/
  • 2019 он- Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дархан-Уул аймгийн Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН уран илтгэлийн тэмцээнд Б.Энхтуяа удирдагч багштай БУ-III курсын оюутан Ариунзаяа Дэд байр, АХБ,О-III курсын оюутан Ууганчимэг Гутгаар байр
  • 2019 он – Дархан-уул аймгийн “Чанар амжилтын түлхүүр” Эрдэм шинжилгээний бага хуралд Б.Хаш-Эрдэнэ удирдагч багштай Санхүү банкны 3-р курсын оюутан С. Цэрэнханд “Ус зөөвөрлөх, хадгалах савны хэрэглээ ундны усны чанарт нөлөөлөх нь” сэдэвт илтгэлээр оролцож Дэд байр
  • 11а ангийн сурагч Н.Төгөлдөр ахлагчтай багийн хамт олон – Дорнод аймгийн волейболын спортын хөгжлийн төлөө “ШИДЭТ БӨМБӨГ” холбоо ТББ-с зохион явуулдаг Намрын тэргүүн баг шалгаруулах ҮЕ ТЭНГИЙНХЭН тэмцээнд С.Жанат багштай баг тамирчид урилгаар оролцож Тэргүүн байр эзэллээ
  • 11а ангийн сурагч М.Мандах – Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын XV сургуулийн нэрэмжит Дуэт болон Квартет дуучдын “ПОЛИФОНИ” улсын IV уралдааны ДУЭТ төрөлд ХҮРЭЛ медаль
  • 11а ангийн сурагч У.Цогжавхлан – Монгол улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ГЭГЭЭЛЭГ БҮХНИЙ ТЭРГҮҮНД ХАМТДАА АЛХАЦГААЯ” илтгэх ур чадварын тэмцээнд Тэргүүн байр эзэлж 2-р шат буюу Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа
  • 2020 он – Нийгмийн бодлогын чиглэлээр 587.5 сая төгрөгийн төсөвтэй 122 төслийг төр, төрийн бус байгууллага, иргэдээс ирүүлсэн бөгөөд үүнээс 50 төслийг шалгаруулав. ХИС-н харьяа Дархан Хүмүүнлэгийн сургуулиас З.Болорсувд ахлагчтай “Darkhan English speaking club” төсөл шалгарч батламжаа гардан авлаа.
Удирдлага, зохион байгуулалт, бүтэц
ХИС-н харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь хүмүүнлэгийн ухаан, нийгмийн болон мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистр зэргийн сургалт эрхэлдэг сургалт судалгааны байгууллага бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил болон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БСШУСЯ-ны сайдын тушаал, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт нийцсэн бодлого боловсруулж ажилладаг
Захирлын мэндчилгээ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чиглэлийг гол болгон дээд боловсрол эзэмшүүлэх болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, нийгмийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Дархан Хүмүүнлэгийн сургууль нь өөрсдийн давуу талд үндэслэн бусдаас ялгарах онцлогтой боловсролын үйлчилгээ, судалгаа болон эрдэм шинжилгээний бүтээгдэхүүнээр улсын болон бүс нутгийн хэмжээнд танигдсан, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын байгууллагын чанарыг эрхэмлэх;
Судалгаанд суурилсан сургалтыг олон улсын жишигт нийцсэн стандартаар зохион байгуулж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх;
Эрдэм судлалын өрсөлдөөнт орчин бий болгож, тэргүүлэх чиглэлээрээ мэдлэг бүтээх, дамжуулах үйл ажиллагааг  эмчимжүүлэх;
Хүний нөөцийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчний өрсөлдөх чадвар, ажилтан, ажиллагсдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх;
Олон улсын жишигт нийцсэн сургалт-судалгааны номын сан, мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэн, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах;
Сургалт, эрдэм шинжилгээний ажил болон нийгэмд хандсан үйлчилгээг чанарын өндөр түвшинд зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр материаллаг баазыг бэхжүүлэх;
Гадаад орнуудын дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсээр байна.
Бид цаашдаа Хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан, бизнесийн ба мэдээлэл харилцааны салбарт Ази тивд нэр хүндтэй тэргүүлэх их сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
Захирал  Н.Сувдаа /Доктор, профессор/
ХИС-ийн тухай

Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 40 жилийн түүхтэй Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд тавтай морил.
Түүхэн товчоон
ХИС-ийн түүх бол нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг даган өөрчлөгдөн өргөжиж байгаа Монголын дээд боловсролын түүхийн нэг салшгүй хэсэг юм. ХИС-ийн Дархан салбар байгуулагдсан нь энэ түүхийг нэгэн шинэ хуудсаар нэмсэн үйл явдал болсон.
Эрдэм хөтлөгч Гадаад хэлний дээд сургууль нь анх 1999 онд: АБТА, түүхч-филисофч, шилдэг удирдагч Д.Надмид, АБТА орос хэлний багш-орчуулагч, дэд профессор Б.Цэрэннадмид нарын үүсгэл санаачлагаар байгуулагдан, БСШУ-ны сайдын 2000.04.21-ны өдрийн 99 тоот тушаалаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004.06.25-ны өдрийн 219 тоот тушаалаар “Эрдэм хөтлөгч лицей” дунд сургууль байгуулагдсан.
Эрдэм хөтлөгч ГХДС нь түүхэн хөгжлийн 10 дахь жилдээ Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүнд орж БСШУ-ны сайдын 2010.04.30-ны өдрийн 212 тоот тушаалаар “МУХУИС”-ийн Дархан салбар болсон.
Манай сургууль сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг, дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль юм.
Ази номхон далайн бүсийн тэргүүлэгч их, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази номхон далайн дээд Боловсролын чанарын Сүлжээний Зөвлөл (АНДДБЧСЗ)-д 2000 онд гишүүнээр элссэн.  Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын түвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэ байгууллагын сургалт судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд 2012 онд Олон улсын Их Сургуулиудын Холбоо (ОУИСХ)-ны гишүүн байгууллага болсон.
ХИС-ийн алсын хараа:

Бүтээлч оюуныг нийгмийн дэвшилд
Тайлбар: Бүтээлч сэтгэлгээг өндөр түвшинд хөгжүүлэх, нийгмийн бодит хэрэгцээг хангах үйлсэд хувь нэмрээ оруулахад оршино.

ХИС-ийн эрхэм зорилго:

2023 онд хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт улсдаа чанараар манлайлагч их сургууль болно.
Тайлбар: Мэдлэгт суурилсан нийгэм-эдийн засгийн шаардлагыг хангах хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт-судалгаа эрхлэх нөөц, чадамж, удирдлагын жишиг тогтолцоо бүрдсэн байна.

Эрхэмлэх зүйл:

Алсын хараа, эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэх нь эрдэмтэн, багш, суралцагч болон ажилтан, ажилчдаас бүрдсэн манай хамт олны гишүүдийн оролцооноос шууд хамаарна.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хамт олны гишүүн бүр дараах үнэт зүйлсийг эрхэмлэн мөрдөнө.
Мэргэжлийн хандлага (Professionalism): Мэргэжлийн болон хувь хүний өндөр мэдлэг, чадвар, хариуцлага, ёс зүйгээр бусдаас ялгардаг.
Бүтээлч сэтгэлгээ (Creativity): Шинэ санаа, хандлагыг хөгжүүлэн шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлдэг.
Хувь нэмэр (Contribution): Оюуны баялаг, үнэт зүйлс бүтээн түүнийгээ хэрэглээнд оруулж, өөрийгөө болон бусдын чадавхийг тасралтгүй хөгжүүлж бодит дэвшилд хүрдэг.
Чанар (Quality): Хүлээлтэд нийцсэн буюу түүнээс давсан гүйцэтгэлийг хангаж, чанарыг тасралтгүй сайжруулан нийгмийн хариуцлагыг чухалчилдаг